Хойд Солонгос 6000 цэргээ ОХУ-ын Курск муж руу илгээнэ

Aдмин / Гадаад мэдээ

БНАСАУ-ын эрх баригчид Орос руу хэдэн мянган цэргээ илгээж, Курск мужийг сэргээн босгох ажилд оролцуулахаа амлав.

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгугийн мэдэгдсэнээр, Пёньянд болсон хэлэлцээрийн үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай Оросын нутаг дэвсгэрт мина цэвэрлэх ажиллагаанд оролцуулахаар 1000 сапёр (мина арилгагч), мөн "сүйдсэн дэд бүтцийн байгууламжуудыг сэргээн босгох" чиглэлээр 5000 барилгын цэрэг илгээхээр тохиролцсон байна. Энэ мэдэгдлийг зургадугаар сарын 17-ны мягмар гарагт хийжээ.

Сергей Шойгу энэ сард Хойд Солонгост хоёр дахь удаагаа айлчилж буй нь энэ юм. Тэрбээр Ерөнхийлөгч Владимир Путины тусгай даалгавраар Пёньянд айлчилж, зургадугаар сарын 4-нд болсон өмнөх уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн хүрээнд Хойд Солонгосын удирдлагуудтай уулзсан талаар ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн албанаас мэдээлснийг "Интерфакс" агентлагт уламжилжээ.

Курск мужийн нутаг дэвсгэрийн 1/6 нь минажуулжээ

Курск мужийн захирагч Александр Хинштейн зургадугаар сарын эхээр мэдээлэхдээ тус бүс нутагт 500 мянган га газарт минажуулсан байгааг дурдсан байна. Энэ нь бараг 30 мянган км² нутаг дэвсгэртэй мужийн зургааны нэгтэй тэнцэж байгаа аж. Тэрбээр “Зургадугаар сарын 1-ний байдлаар нийт 500 мянган га төлөвлөсөн талбайн 8 хувийг л минагүй болгосон” гэж хэлжээ.

Мөн өдөр "Оросын шуудан" Хойд Солонгос руу илгээмж явуулах үйлчилгээгээ сэргээсэн талаар мэдээлсэн байна. Түүнчлэн зургадугаар сарын 17-ноос Москва–Пёньян чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг дахин эхлүүлжээ.

Орос, Хойд Солонгосын хамтын ажиллагаа Украинд хийж буй Оросын бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш эрчимжжээ

Пёньян Оросын цэргийн түрэмгийллийг дэмжиж байгаа бөгөөд Хойд Солонгосын цэргүүд Оросын армийн Украинтай хийж буй дайнд оролцож байгаа гэж мэдээлсэн байна. Түүнчлэн БНАСАУ Орос руу хөдөлмөрийн цагаачдыг илгээж, зэвсэг нийлүүлж байгаа аж.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.191] 2025-06-18 15:16:26

оростой харилцаагаа сайжруулж байгаа нь сайн хэрэг!Солногосууд болон ким жон унд сайн сайхныг хүсье!

Жижиг улс дайнд бэлтгэгдээд л. Харин бид ... [66.181.160.105] 2025-06-18 10:54:57

Туршлага цуглуулж байна. Цэрэгтээ дарьны үнэр авхуулж, бусдыг устгаж сөнөөх, өөрсдөө шархдаж алуулахыг мэдэрч үзэж байна. Ховор туршлага шүү. Дэлхийн байдал хэцүү болж байгаа өнөө үед Ардчилсан Солонгос цэргээ сайн бэлтгэж байнадоо. Монголын армийнхан ийм бэлтгэл хийж байгаа болов уу? Дайн болвол бид хангалттай бэлтгэгдэж чадсан уу?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000