Трамп: Путин дайныг зогсоогоогүйд сэтгэл дундуур байна

Aдмин / Гадаад мэдээ

Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан ордонд хүлээн авч оройн зоог барих үеэр, Украинд өөрийгөө хамгаалахад нь туслахын тулд АНУ Украинд илүү их зэвсэг нийлүүлнэ гээд "Бид илүү олон зэвсэг, ялангуяа хамгаалалтын шинжтэй зэвсгээр хангах шаардлагатай" гэж хэллээ.

Тэрээр мөн “Үнэнийг хэлэхэд ерөнхийлөгч Путин дайныг зогсоогоогүйд сэтгэл дундуур байна” гэжээ.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский 7-р сарын 7-ны өдөр олон нийтийн сүлжээндээ Украины олон мужууд агаарын цохилтод өртсөн. Өнгөрсөн долоо хоногт Оросын арми Украины нутаг руу 39 пуужин, 1270 нисгэгчгүй онгоц, 1000 шахам агаарын удирдлагатай бөмбөг харвасан гэсэн байна.

Долдугаар сарын 3-нд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ, АНУ Украинд тусламж үзүүлэх хүсэлтэй байгаа ч "юуны өмнө бид өөрсдөө хангалттай зэвсэг байгаа эсэхийг шалгах ёстой" гэжээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.180.71] 2025-07-10 15:55:26

Зеленский дайн зогсоох хүсэлгүй улс орон дотор хүчирхийлэл үйлдэн дарангуйлж үндэстнийг ялгаварлаж гадуурхан эх хэлээр ярих сурах эрхийг хориглосон нацист фашистыг дэмжигч ардчилал ЕХ АНУ д шудрага ёс алга

Зочин [124.163.128.221] 2025-07-09 13:00:14

Тайван амгалан байгаасай даа

Зочин [66.181.161.104] 2025-07-08 17:02:34

АНУ төрх нь илэрч байна даа цаашдаа улам л дордоно АНУг танихгүй байх хэцүү таньдаг байх бүр хэцүү гэж. Европыг яаж сөнөөж байгааг хар. Хүчирхэг Европ тэдэнд хэрэггүй цагаа болоход бүгдийг ашгийн төлөө золионд гаргана. Америкт найз хэрэггүй золиос л хэрэгтэй ..

Паразит зангаа засаач. [66.181.180.251] 2025-07-08 21:23:53

Европ тийм их хүчтэй юм бол өөрөө өөрийгөө хамгаалал даа. Далайн цаадах өөр тивийн улс орноор хамгаалуулдаг ПАРАЗИТ зуршлаа болиоч. 80 жил ПАРАЗИТ байлаа, боллоо ш дээ. Хэрэв өөрийгөө хамгаалж чаддаггүй юм бол НАТОгоо томсгохоо л болихгүй юу. Хэмжээндээ л байлдаа. Жижигээ мэдэр л дээ.

Тайван бай, Биднээс юү ч хамаарахгүй. [66.181.160.115] 2025-07-08 15:01:03

Энэ дайныг нөгөө тивд АНУ-ын Ерөнхийлөгчийн хүслээр зогсоочихгүй. Үүнийг Орос, Украйн хоёр л хэлэлцэн шийдэх ёстой. Тэрнээс биш хэдэн монгол энд юү ч шийдэхгүй, тээр холын Америк ч шийдэхгүй. Тайван байж үз.

зочин [66.181.182.237] 2025-07-08 14:07:34

Путин гуай дайнаа зогсоогоосой, энэ дайны уршгаар хоногт 1000-1100 хүний амь нас эрсдэж байна уу? Хайран залуус.

Путин [202.126.88.70] 2025-07-08 14:24:01

Сайн уу, өдрийн мэнд. Чи хэн юм бэ сда минь


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.