Тимошенко: Барууны орнууд Украиныг тусгаар тогтнолоо арилждаг, эрхгүй колони болгох гэж байна

Aдмин / Гадаад мэдээ

Украины парламентын гишүүн Юлия Тимошенко "Барууны орнууд Украиныг колони болгож, зээлүүдийнх нь хариуд тусгаар тогтнолоо алдахад хүргэж байна" гэж мэдэгджээ.

Тэрбээр Британий "The Times" сонинд өгсөн ярилцлагадаа "Барууны орнууд зээл өгөхөөс татгалзана хэмээн сүрдүүлж, Украины төрийн байгууллагууд, төрийн банкууд, монополиуд дээр хүлээн зөвшөөрөхийн аргагүй хяналт тогтоож, улсын тусгаар тогтнолд заналхийлж байна" гэж хэлжээ.

Тимошенко нэмж хэлэхдээ, Владимир Зеленскийн явуулж буй бодлого, тухайлбал гадаадын шинжээчид Үндсэн хуулийн шүүх, Төрийн мөрдөн байцаах газар, авлигатай тэмцэх байгууллагууд болон бусад төрийн байгууллагын удирдлагад хүмүүсийг томилж буй явдал нь Украиныг "эрхгүй колони" болгоход хүргэж байна гэж шүүмжилсэн байна.

Украины парлалмент 2025 оны долдугаар сарын 22-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталжээ. Энэ өөрчлөлтийн дагуу Авлигатай тэмцэх үндэсний товчоо (НАБУ) болон Тусгай авлигатай тэмцэх прокурорын газар (САП) нь Украины Ерөнхий прокурорын шийдвэрээс хамааралтай болж байгаа аж. Уг хууль батлагдсаны маргааш орой Зеленский уг баримт бичигт гарын үсэг зуржээ.

Барууны түншүүд энэ өөрчлөлтийг хүчтэй шүүмжилж, Украинд үзүүлж буй тусламжаа түр зогсоосон. Үүний дараа Зеленский яаравчлан хуучин байдлыг сэргээж, авлигатай тэмцэх байгууллагуудын эрх мэдлийг гадаадынхны оролцоотойгоор дахин олгох тухай хуулийн төслийг Радад өргөн барьжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт уг нөхцөл байдлын талаар дүгнэж хэлэхдээ: "Украины эрх баригчид НАБУ болон САП-ийн асуудлаар өөрсдийгөө зүгээр л шившиг болголоо. Тэд тусгаар тогтнолоо сэргээж чадсангүй" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.21] 2025-08-05 10:09:59

Муу Украин 2 талаасаа зулгаагдаад байхгүй болж байгаа юм байна доо. Нэг талаас нь Орос цэрэг зэвсгийн хүчээр, нөгөө талаас нь Барууныхан мөнгө санхүүгийн хүчээр.

ЗОЧИН [59.153.115.169] 2025-08-05 09:28:48

Анхнаасаа л барууны тоглоомын хүүхэлдэй болчихсон орон....

Зочин [202.126.90.88] 2025-08-05 08:01:30

Одоо л ойлгож байгаа юм уу чаавас даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.