Дэлхийн спортын наадам Чэндү хотноо эхэллээ

Дэлхийн 12 дугаар спортын наадам Чэндү хотын “Тяньфу” олон улсын хурлын төвд албан ёсоор эхэлснийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Шэнь Ичин пүрэв гаргийн орой зарла..
Азидаа хамгийн томд тооцогдох дан модоор барьсан байгууламж болох 430 метр өндөр “Tianfu Roof” байгууламжид болсон нээлтийн ёслолыг 10 мянга орчим үзэгч үзэж сонирхжээ.
Энэхүү ёслолд Олон улсын дэлхийн спортын наадмын холбооны тэргүүн Хосе Перурена, Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ли Линвэй нар мөн оролцов.
Хятадын усан цанын тамирчин Сюй Лу, Алу Шиаобо нар тэмцээний галт бамбарыг барин усан дээгүүр гулгасан цаг мөч нээлтийн ёслолын оргил үе байлаа. Дараа нь Сюй, Алу нар нуураас урсах ус мэт хэлбэртэйгээр зохион бүтээсэн наадмын тогоог асаахад тэнгэрт олон өнгийн салют буудуулан ёслолын буудлага хийжээ.
“Хил хязгааргүй спорт, тоо томшгүй гайхамшиг” уриан дор наймдугаар сарын 7-17-нд хооронд болж буй дэлхийн 12 дахь удаагийн спортын наадмыг Хятадын эх газарт анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Чэндү хотод 2023 онд Дэлхийн оюутны спортын универсиад наадмыг амжилттай зохион байгуулсны дараа энэхүү тэмцээнийг явуулж байна.
Тэмцээний түүхэнд хамгийн олон тамирчин оролцох Чэндүгийн дэлхийн спортын наадамд дэлхийн 116 улс орон, бүс нутгийн 6679 тамирчин, албаны хүн оролцож, 3942 тамирчин спортын 34 төрлийн 256 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Хятад улс мөн тэмцээний түүхэн дэх хамгийн өргөн баг бүрэлдэхүүнээ илгээсэн бөгөөд нийт 489 гишүүний 321 нь тамирчид юм.
ОУОХ-ны тэргүүн Кирсти Ковентри тамирчид, албаны хүмүүс, хөгжөөн дэмжигчдэд дүрс бичлэгээр дамжуулан мэндчилгээ дэвшүүлжээ. “Хятадын зохион байгуулагчдын мэргэжлийн ур чадвар, найрсаг зочломтгой зан, гайхалтай сайн зохион байгуулалтад талархал илэрхийлье. Хятадын Олимпын хороо, спортын байгууллагууд, орон нутгийн эрх баригчдад тууштай дэмжлэг үзүүлсэнд, мөн Чэнду хотын оршин суугчид болон сайн дурын ажилтнуудад хувь нэмрээ оруулсанд нь талархаж байна” гэж тэрбээр хэллээ.
Х.Перуренагийн хувьд хэлсэн үгэндээ “бүх хүлээлтээс давсан” хэмээн Чэнду хотыг сайшаан магтжээ. “Та бүхний алсын хараа, уйгагүй хичээл зүтгэл, Дэлхийн спортын наадмын үнэлэмжид гүнээ итгэсэн итгэл үнэмшилд баярлалаа” хэмээн тэрбээр тэмдэглэн хэлсэн байна. Энэхүү наадмыг зохион байгуулахад зориулахад зориулан шинэ байгууламж бариагүй бөгөөд зохион байгуулагчид Универсиад наадмын байгууламжуудыг сайжруулан ашиглаж байгаа ажээ.
Эх сурвалж: XINHUA
Э.ХУЛАН
Сэтгэгдэл