Монгол Улсын гадаад өр өсөхөд Засгийн газрын гадаад өр 824.5 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ

Улсын нийт гадаад өр 2025 оны 2 дугаар улиралд 39.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.5 (12.7%) тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 1.6 (4.1%) тэрбум ам.доллароор өссөн байна.
Улсын нийт гадаад өр 2025 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.7 (10.7%) тэрбум ам.доллароор, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 1.3 (72.0%) тэрбум ам.доллароор, Засгийн газрын гадаад өр 824.5 (10.3%) сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Нийт гадаад өрийн 18.0 (45.5%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.8 (22.3%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 3.1 (7.9%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 1.6 (4.0%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 8.0 (20.3%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.
Засгийн газрын нийт өрийн 34.1 (96.0%) их наяд төгрөг нь гадаад өр, 1.3 (3.6%) их наяд төгрөг дотоод өр, 176:2 (0.5) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа тус тус эзэлж байна.
2025 оны 2 дугаар улиралд Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 2.4 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 565.1 тэрбум төгрөг төлөгджээ. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оны мөн үеэс 1.1 (90.3%) их наяд төгрөгөөр өсөж, хүүгийн төлбөр 20.9 (3.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл