ЧУУЛГАН: УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.11.06) 10:00 цагт эхлэхээр товлогдсон байсан ч хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа.

Тодруулбал, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг, мөн Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг хэлэлцүүлгийг 14:00 цаг хүртэл завсарлуулах хүсэлт гаргасан юм.

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Төсвийн тооцоо, судалгааг нягтлан шалгах шаардлагатай тул өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаас завсарлага хүсэж байна” хэмээн мэдэгдэв.

Өчигдөр болсон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс оруулсан зарим саналыг дэмжсэн.

Үүнд багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй уялдуулан татварын зардлыг бууруулах зорилгоор НӨАТ-ын буцаан олголтыг 2026 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх санал,

мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчдыг нээлттэй сонгон шалгаруулах, бүтээгдэхүүний арилжааг ил тод зохион байгуулах зэрэг зарчмын асуудлууд туссан байна.

Иймд дээрх асуудлуудаар бүлгийн дотоод хэлэлцүүлэг хийх, байр сууриа нэгтгэх шаардлага үүссэн гэж үзэж буй юм.

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар дээрх хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч МАН-ын бүлэг завсарлага авсантай холбогдуулан Үдээс өмнөх хуралдаан түр завсарлаад байгаа бөгөөд чуулган 14:00 цагаас үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.