Аравдугаар сард хоёр тонн 829 кг үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2025 оны аравдугаар сард хоёр тонн 829 кг үнэт металл худалдан авсан бөгөөд энэ нь оны эхний үеэс нийт дүнгээрээ 12.7 тонноор өссөн юм.
Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 722.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар хэлтэс нэг тонн 532 кг үнэт металл тус тус худалдан авсан байна. Энэ нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 10.3 хувиар буурсан үзүүлэлт аж.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоогдог бөгөөд 2025 оны аравдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 466 мянга 946 төгрөг байжээ.






























.jpg)












.jpg)


















Сэтгэгдэл