Богд хаант Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл илэрхийлэх ёслол Хархорин сумын Шанхын хийдэд  болно

Aдмин / Орон нутаг

2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

10:00 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.

12:00 цагт: МУСГЗ, судлаач, багш Б.Элбэгзаяагийн “Монгол бичиг дөчин жилийн товчоон” номын нээлт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд болно.

12:30 цагт ГССҮТ болон БНСУ-ын "Soonchunhyang" их сургуулийн эмнэлгийн хамтарсан нурууны мэс заслын талаар ГССҮТ-ийн III давхарт мэдээлэл хийнэ.

Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Үзэсгэлэн:

-“Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд энэ сарын 31-нийг хүртэл гарч байна.

-МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн “Монгол арт” галерейд энэ сарын 31-нийг хүртэл гарна.

-“Оны шилдэг бүтээл-2025” уламжлалт үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 3-ныг хүртэл МУЭ-ийн “Арт” галерейд гарна.

-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна.

Орон нутагт:

Өвөрхангай аймаг: Богд хаант Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл илэрхийлэх ёслол Хархорин сумын Шанхын хийдэд болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.