ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал нарыг томилов

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа танилцуулж, нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцсэн.

Нэр дэвшигчдийн саналаар: Хүрэлбаатарын Эрдэм-Ундрах, Чадраабалын Баянжаргал нарыг олонх дэмжиж, ШЕЗ-ийн гишүүнээр томилохыг санал болгосон бол Цэнд-Аюушийн Жавхлантөгс, Чинзоригийн Өнөржаргал нарыг олонх дэмжсэнгүй.

Улсын Их Хурлын гишүүдийн байр суурь: С.Эрдэнэболд шүүхийн байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх шаардлагатай гэж онцолсон бол Г.Уянгахишиг, С.Эрдэнэбат нар нэр дэвшигчдийг нягтлан үзэхийг зөвлөжээ. Үүний дараа санал хураалт явуулж, Эрдэм-Ундрах-ыг 71.6%, Баянжаргал-ыг 66.7% нь дэмжсэн байна.

Мөн ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсан бөгөөд Н.Баасанжав, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам нарыг чөлөөлж, Эрдэм-Ундрах, Баянжаргал нарыг томиллоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.