Эмч, ажилчдын цалин нэгдүгээр сараас эхлэн хоёрдугаар сард 30 хувийн нэмэгдэлтэй орно
Өчигдөр /01.19/ Эрүүл мэндийн яаманд болсон “Эрүүл мэндийн салбар дах хүртээмж” уулзалтын үеэр сайд Ж.Чинбүрэн эмч, эмнэлгийн ажилчдын цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Засгийн газраас амласан гурван талт хэлэлцээрийн дагуу цалингийн нэмэгдлүүд орно. Бүх тооцоолол хийгдсэн. Нэгдүгээр сараас эхлэн хоёрдугаар сард олгоход цалин 30 хувийн нэмэгдэл орно" гэв.
Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг:
- 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс – 30 хувиар,
- 2026 оны 8 дугаар сарын 1-нээс – 9 хувиар,
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс – 9 хувиар,
- 2026 оны 10 дугаар сарын 1-нээс – 9 хувиар,
- 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс – 9 хувиар,
- 2026 оны 12 дугаар сарын 1-нээс - 9 хувиар тус тус нэмэгдүүлж,
- 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх юм. Өөрөөр хэлбэл, цалинг 75 хувиар нэмэгдүүлж байгаа гэсэн үг юм.



































































Сэтгэгдэл