Ерөнхий сайд Г.Занданшатар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК бэлэн байдлын горимд хэрхэн ажиллаж байгааг шалгав

Aдмин / Улстөр

"Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-ийн инженер, техникийн ажилчид дөрөвдүгээр зууханд гарсан гэмтлийг богино хугацаанд засварлаж дуусжээ. +70 градустай хүнд орчин нөхцөлд шуурхай ажилласан тус станцын гагнуурчид болон засварчдыг Ерөнхий сайд сайшааж, шагнаж урамшуулна гэж мэдэгдэв.

Г.ЗАНДАНШАТАР: Өвлийн оргил ачааллын үед зуухын цехийнхэн, засварчид, гагнуурчид өндөр ачаалалтай ажиллаж байна. Ийм хүмүүсийнхээ хөдөлмөрийг үнэлдэг байх ёстой. Тиймээс илүү цагийн нэмэгдэл, урамшууллаас гадна цалин хөлсийг нь нэмэгдүүлж, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх тал дээр салбарын яамыг шахаж ажиллана.

"Дулааны цахилгаан станц-4" ТӨХК дангаараа Улаанбаатар хотын нийт цахилгаан эрчим хүчний 58 хувийг хангадаг. Найман зуухаар цагт 680 мВт эрчим хүч үйлдвэрлэдэг. Гэвч нэг зууханд гэмтэл гарснаар хязгаарлалт хийх зайлшгүй нөхцөл үүссэн байна.

15 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай баг засварын ажлын хамгийн сүүлийн үе шат болох шугам хоолойн үзлэг хийж, шинэ гагнаасаа шалгаж өнөө оройн оргил ачааллаас өмнө зуухаа залгахаар ажиллаж байна.

Гэхдээ гэмтлийг шуурхай засварлаж буй нь гал унтраасан арга гэж Ерөнхий инженер Д.Болдбаатар онцлов. Бэлтгэл нөөцгүй цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэж буй тохиолдолд хязгаарлалт дахин үргэлжлэх эрсдэлтэй. Тиймээс яаралтай шинээр есдүгээр зуух барих шаардлагатай гэв.

Хоёр жилийн өмнө шинэ зуухны ТЭЗҮ-ийг батлуулжээ. Есөн зуухтай болсноор цахилгаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангаад зогсохгүй бэлтгэл тоноглолтой болж, гал алдах эрсдэл буурах юм. Мөн бусад зууханд засвар үйлчилгээ хийх хугацаа наашлах зэргээр олон давуу тал бий болох юм байна.


Сэтгэгдэл

зоёин [66.181.178.100] 2026-01-25 11:33:08

Монголчууд бид ер нь одоо нилээд аливаа асуудалд ядаж л төрд хэнийг гаргах вэ гэдэг дээр маш нухацтай хандаи цаг иржээ. Төрийх бодлого үөв, шийдэмгий байж улс орон хөгжинө биз дээ. Аль 2018 онд шинэ зуух барих шаарлдлага байгааг,ТЭЗҮ -гээ гаргаад батлуулчихсан, бүр салбарын яам нь зөвшөөрчихөөд өнөөдрийг хүртэл бариагүй бөгөөд төсвөлсөн мөнгийн нэг сайд, станцын дарга гэсэн нөхдүүд хуваагаад идчихсэн байвал яах уу.Энэ бол урвалт улсын онцгой обьектыг сүйрэлд оруулж байгаа учир хүнд ял оноох хэрэгтэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.