ЦАГ АГААР: Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасаар шуурна

Aдмин / Нүүр

2026 оны нэгдүгээр сарын 25-ны 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр -23…-28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -16…-21 градус.

Говь-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Агаарын температур өчигдөр өдрөөс 4 градусаар дулаарч -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. -18…-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. -13…-16 градус хүйтэн байна.

05.00 цагт Улаанбаатар: -16 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогвортой байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.