Чөлөөт бөхийн “Шилдэг-8” тэмцээний медальтнууд тодров

Aдмин / Спорт

Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг-8" анхдугаар тэмцээн Эрдэнэт хотноо болж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жингийн аваргууд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д энэ жингийн Улсын аварга Б.Хулан түрүүлж 59 кг-ын Улсын аварга Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ. Энэ жилийн Улсын аваргад анх удаагаа финалдсан "Төв Арж" клубийн бөх Ү.Мөнхчимэг хүрэл медалийн эзэн болов.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д ДАШТ-ий хүрэл, Ази тивийн АШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Т.Энхжин аваргалж, Улсын аваргын хошой мөнгө, нэг хүрэл медальт Б.Ганцэцэг мөнгө, U20 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт, U17 ангиллын Ази тивийн аварга Э.Одзаяа хүрэл медаль хүртлээ.

74 кг-ын жинд Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, Улсын гурван удаагийн аварга, ОУХМ З.Сумъяабазар түрүүлж, Э.Төгсжаргал мөнгө, МУГТ Т.Тулга, М.Толуй нар хүрэл медаль хүртэв.

Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Улсын аваргад зургаан удаа түрүүлээд буй ОУХМ Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Азийн наадмын хүрэл, Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Г.Ганхуяг мөнгө, U23 ангиллын Ази тивийн АШТ-ий хошой мөнгөн медальт Т.Дэмчигдорж хүрэл медаль хүртлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.