МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын шилдгүүд тодорлоо
Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ)-ны Дээд лигийн 2025-2026 оны улирал өндөрлөж, хасагдах шатны тоглолтууд эхэлсэн билээ.
Уламжлал ёсоор тэд улирлын шилдгүүдээ өнөөдөр зарлав. Өнгөрсөн жил улирлын үнэ цэнтэй тоглогчоор тодрох хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан "Би Си Эйч Найтс" О.Эрдэнэцогт улирлын үнэ цэнтэй тоглогчоор тодорч, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан бол энэ улиралд маш сайн тоглолт үзүүлсэн "Эс Жи Эйпс"-ийн төвийн тоглогч Г.Дөлгөөн шилдэг хамгаалагчаар нэрлэгдлээ.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын ШИЛДЭГ ШИНЭ тоглогчоор Хаан Шонхорууд багийн тоглогч Отгонбаярын Өсөхбаяр тодорлоо.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын ШИЛДЭГ ЗУРГАА дахь тоглогч Хаан Шонхорууд багийн тоглогч Аззаяагийн Батхуяг тодорлоо.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын ШИЛДЭГ ГАДААД ТОГЛОГЧООР Би Си Эйч Найтс багийн Давион Уоррен тодорлоо.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын ШИЛДЭГ ХАМГААЛАН тоглогчоор Ганхуягийн Дөлгөөн тодорлоо.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын XАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ тоглогчоор Би Си Эйч Найтс багийн тологч Очирбатын Эрдэнэцогт тодорлоо.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧААР Би Си Эйч Найтс багийн ахлах дасгалжуулагч Юрис Васильевс тодорлоо

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын ШИЛДЭГ АМЖИЛТ НЬ АХИСАН тоглогчоор Хасын Хүлгүүд багийн тоглогч Баатар-Эрдэнийн Барсболд тодорлоо.






























































Сэтгэгдэл