Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Улстөр

Энэ долоо хоногт болох үйл явдал-

2026 оны гуравдугаар сарын 16-22-нд болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Улаанбаатарт:

3 дугаар сарын 16-нд: УИХ-ын хаврын чуулганы нээлт болно.

3 дугаар сарын 16-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 2 сарын үзүүлэлтийг танилцуулна.

3 дугаар сарын 16-20-нд: “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” сэдэвт 7 хоног Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болно.

3 дугаар сарын 17-нд: “БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад зориулсан хуулийн өдөрлөг” Эдийн засаг, хөгжлийн яаманд болно.

3 дугаар сарын 18-нд: Монгол цэргийн өдөр тохионо.

3 дугаар сарын 18-нд: Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ш.Чоймаагийн “Бүтээлийн чуулган” таван боть номын нээлт болно.

3 дугаар сарын 18-нд: МУСГЗ, соён гэгээрүүлэгч, урлаг судлаач, яруу найрагч Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд үзэсгэлэнгийн нээлт Монголын театрын музейд болно.

3 дугаар сарын 19-нд: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Хууль зүй, дотоод хэргийн яаманд болно.

3 дугаар сарын 20-нд: МУСГЗ, соён гэгээрүүлэгч, урлаг судлаач, яруу найрагч Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Эрдмийн өргөөнд болно.

3 дугаар сарын 20, 21-нд: Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн 110 жилийн ойд зориулсан "Ц.Сэвжид-110 жил" хүндэтгэлийн тоглолт Үндэсний урлагийн их театрын тайзнаа болно.

3 дугаар сарын 21-нд: Дэлхийн яруу найргийн өдөр тохионо.

3 дугаар сарын 21, 22-нд: МУСГЗ, урлаг судлаач, яруу найрагч, орчуулагч Ж.Бадраагийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх ёслол болно.

3 дугаар сарын 21, 22-нд: МУСГЗ, урлаг судлаач, яруу найрагч, орчуулагч Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний орчуулсан дуурийн нэг П.И.Чайковскийн "Евгений Онегин" дуурийг тоглоно.

3 дугаар сарын 22-нд: Наурызын баяр тохионо.

3 дугаар сарын 22-нд: Монгол хүн сансарт ниссэн өдөр тохионо.

3 дугаар сарын 22-нд: Дэлхийн усны өдөр тохионо

3 дугаар сарын 23-нд: Усны болон цаг уурын өдөр тохионо.

-Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

Орон нутагт:

3 дугаар сарын 15-нд: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд “Хаврын хурга-Намрын ашиг” ухаалаг малчин бизнес уулзалт болно.

Хилийн чанадад:

3 дугаар сарын 20-29-нд: Швейцар улсын Фрибур хотноо болох Фрибурын олон улсын кино наадам болно. Тус наадмын “Long Films” уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” уран сайхны кино, найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” уран сайхны кино үзэгчдэд хүрнэ.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг 4 дүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.