АНУ, Хятадын удирдагчид Ираныг цөмийн зэвсэггүй, Ормузын хоолойг нээлттэй байлгахаар тохиролцжээ
Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампд зориулан төрийн хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа.
Ши Жиньпин хундаганы үг хэлэхдээ "Хятад үндэстний агуу сэргэн мандалт" болон "Америкийг дахин агуу болгох нь уялдаатай байх болно" хэмээн хэлжээ. Харин ерөнхийлөгч Трамп "Агуу хүндэтгэл байлаа, бидний яриа маш эерэг боллоо" гэв.
Тэд зоог барьж байх үеэр Бээжин "Тайваний асуудал Хятад, АНУ-ын эмзэг сэдэв. Ойлголцож чадвал бидний харилцаа тогтвортой байна, эс бөгөөс харилцаа тасалдаж, мөргөлдөөнд ч хүрч болзошгүй" гэсэн мэдээллийг цацаж Тайваний асуудлыг дахин санууллаа.
Харин АНУ-ын "Цагаан ордон"-ы албан тушаалтан Хятад, АНУ Ормузын хоолойг нээлттэй байлгах дээр бүрэн санал нэгдсэн гэж мэдэгджээ.
































































Сэтгэгдэл