Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өсжээ

Aдмин / Эдийн засаг

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 (13.8%) их наяд төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 459.7 (5.4%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний 4 сард 10.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Татварын нийт орлого 2026 оны эхний 4 сард 8.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 344.5 (4.3%) тэрбум төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 290.1 (17.6%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 105.8 (5.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 148.7 (5.7%) тэрбум төгрөгөөр, онцгой албан татварын орлого 108.3 (28.6%) тэрбум төгрөгөөр төгрөгөөр буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний 4 сард 10.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 (21.4%) их наяд төгрөгөөр өсжээ.

Зарлага өсөхөд урсгал шилжүүлэг өмнөх оны мөн үеэс 328.5 (8.3%) тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 877.7 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 493.5 (15.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

2026 оны эхний 4 сард нийт зардалд урсгал шилжүүлэг 41.4 хувь, бараа үйлчилгээний зардал 34.7 хувь, хөрөнгийн зардал 15.4 хувь, хүүгийн зардал 4.8 хувь, татаас 3.7 хувийг эзэлж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.