Жуулчид нүүдэлчдийн амьдрал, соёлыг үзэхээр хөдөөг зорьж байна

Aдмин / Нүүр

Аялал жуулчлалын ид үе эхэлж буй энэ өдрүүдэд Монгол орны нүүдэлчин ахуй, өвөрмөц соёл, байгалийн үзэсгэлэн гадаадын жуулчдын сонирхлыг улам бүр татсаар байна.

Одоогийн байдлаар АНУ, Англи, Норвеги, Дани, БНХАУ, БНСУ, Тайланд, Вьетнам зэрэг улсын 200 гаруй жуулчин зочилж, Монгол ахуй амьдралтай танилцжээ. Тэд нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал, таван хошуу малын онцлогийг сонирхон үзэж, хөдөө нутгийн цэвэр агаар, өвсний үнэр, байгалийн уудам орчинд аялж байлаа.

Ялангуяа хурга, ишиг зэрэг төл малтай ойр харилцаж, зургаа авахуулах нь жуулчдын хамгийн их сонирхлыг татаж байв. Зарим жуулчин төл малыг дахин дахин тэвэрч, монгол ахуйн энгийн атлаа өвөрмөц мэдрэмжийг мэдэрч байсан юм.

Монгол Улсад ирэх жуулчдын тоо энэ онд эрчимтэй өсөж байгаа аж. 2026 оны зургаадугаар сарын 1-ний байдлаар нийт 292,253 жуулчин хүлээн авчээ.

ТОДРУУЛБАЛ

  • 2026 он — 292,253 жуулчин
  • 2025 он — 241,699 жуулчин
  • 2024 он — 193,786 жуулчин
  • 2023 он — 188,617 жуулчин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.