Грэммийн шагналд "Азийн поп", "Латин дуу" номинациудыг нэмжээ

Aдмин / Гадаад мэдээ

"Грэмми" шагнал гардуулах ёслолд таван шинэ төрөл нэмэгдсэний дотор "Азийн поп хөгжмийн шилдэг үзүүлбэр" болон "Шилдэг латин дуу" багтжээ. Хөгжмийн ертөнцийн жилийн хамгийн гол үйл явдалд тооцогддог тус ёслолын үеэр олон янзын урсгал чиглэлээр бүтээлээ туурвидаг уран бүтээлчдэд шагнал олгодог билээ.

"Грэмми" наадмын гүйцэтгэх захирал бага Харви Мэйсон хэлэхдээ, шагналын төрлийг ийнхүү нэмэгдүүлсэн нь тус ёслолыг "илүү хүртээмжтэй" болгож, "илүү олон уран бүтээлч, дуучид, хөгжмийн зохиолч, продюсеруудыг төлөөлөх" боломжийг олгож буйг онцолсон байна.

Дээрх хоёр номинациас гадна "Шилдэг R&B хамтрал эсвэл хос/хамтлагийн үзүүлбэр", "Шилдэг уламжлалт поп вокал үзүүлбэр" болон "Шилдэг уламжлалт фолк цомог" гэсэн төрлүүд шинээр нэмэгджээ.

Эдгээр шинэ төрөл, холбогдох дүрэм журмууд ирэх жилийн шагнал гардуулах ёслолоос албан ёсоор хэрэгжиж эхлэх ажээ. "Шилдэг латин дуу" шагналд өрсөлдөх бүтээлүүд нь "голдуу испани хэлээр" байх шаардлагатай бол Азийн поп хөгжмийн төрөлд Өмнөд Солонгосын K-pop, Японы J-pop, Хятадын C-pop зэрэг Азийн орнуудын поп хөгжмийн бүхий л урсгалын бүтээлүүд нэр дэвших боломжтой.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.