Мориноос унасан 12 хүүхдийг эмнэлэгт хүргэж, төөрсөн 25 хүүхдийг олж тогтоожээ
Үндэсний их баяр наадмын хүрээнд Хүй долоон худагт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт 850 алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэжээ. Наадмын өдрүүдэд алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа юм. Хурдан морины уралдааны явцад мориноос унаж бэртсэн 12 хүүхдийг цагдаагийн алба хаагчид талбайгаас шуурхай олж, эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгсөн байна.
Мөн Цагдаагийн байгууллагаас Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын байгууллагатай хамтран ажиллаж, бага насны хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд хүүхдүүдийн бугуйнд эцэг эхийнх нь холбоо барих утасны дугаарыг тэмдэглэсэн 744 ширхэг бугуйвчийг зүүж, наадамчин олонд хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байх талаар 214 ширхэг сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тараан ажилласан байна.
Тус хамтарсан баг наадмын талбайд эцэг, эхээсээ төөрсөн 25 хүүхдийг шуурхай эрэн сурвалжлан тогтоож, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ.




.jpg)





























































Сэтгэгдэл