“Samsung” компани “Galaxy S7”, “S7 edge” ухаалаг гар утсуудаа танилцуулав

Д.Тулга / Орон нутаг

samsungБНСУ-ын “Samsung” компани Барселона хотод болж буй гар утасны үйлдвэрлэлийн дэлхийн хамгийн том үзэсгэлэн болох “Mobile World Congress 2016” үзэсгэлэнгийн үеэр “Galaxy S7” болон “S7 edge” ухаалаг гар утсаа танилцуулсан талаар “РИА Новости” уламжлав. Энэхүү шинэ загвар нь S6 болон S6 edge-ийн сайжруулсан хувилбар гэж мэдээлсэн байна.

“Galaxy S7”-д 2560х1440 цэгийн нарийвчлалтай, 5.1 инчийн “Super AMOLED” дэлгэц суурилуулсан бол “S7 edge”-ийн дэлгэц нь 5.5 инч аж. Шинэ гар утсуудын дэлгэцийн онцлог нь унтраасан үед ч мэдээллийг харуулдаг “Always On Display” программтай юм байна. Тус компанийн шинэ ухаалаг гар утсууд нь тоос, ус нэвтэрдэггүй корпустай, 200 гигабайт хүртэл багтаамжтай мемори карт оролттой ажээ.

“Galaxy” ухаалаг гар утасны шинэ загваруудад 820.4 гигабайтын үйлдлийн системтэй, 32 гигабайтын санах ойтой “Exynos 8890” буюу “Snapdragon 820,4” 8 цөмт процессор суурилуулжээ. Эдгээр гар утаст мөн “microSD” карт орогч, хурууны хээ танигч болон “NFC” чип суурилуулж, камерын хүчин чадлыг 12 мегапиксел болгож нэмэгдүүлсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ samsung


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.