Дуунаас хурдан онгоц 2020 онд нислэг үйлдэж эхэлнэ

Д.Тулга / Орон нутаг

АНУ-ын Сансар судлалын агентлагаас онгоц үйлдвэрлэгч Локхид Мартин компанитай хамтран ажиллаж, 20 сая ам.долларын өртөг бүхий дуунаас хурдан зорчигч тээврийн онгоцны загварыг бүтээх талаар ярилцжээ. Уг онгоцыг “QueSST” буюу “Quiet Supersonic Technology” хэмээх орчин үеийн технологийг ашиглан бүтээхээр болсон байна.

Энэхүү төсөл нь НАСА-гийн иргэний агаарын тээврийн салбарт цоо шинэ онгоцуудыг бүтээх зорилго бүхий “New Aviation Horizons” хэмээх санаачлагад багтах "X-planes" цувралын анхны загвар болох юм байна.

НАСА-гийн мэргэжилтнүүд шинэ загварын онгоц бүтээх төсөлд Локхид компанийн инженерүүдтэй хамтран, тус компаний Калифорни мужийн Палмдэйл хотод байрлах нисэх онгоцны үйлдвэрт ажиллаж байгаа аж. Тэдний зүгээс дуунаас хурдан онгоц бүтээх төслийг ойрын хэдэн жилийн дотор дуусгаж, 2020 оноос эхлэн анхны нислэгүүдээ үйлдэж эхлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа гэжээ.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.