З.Энхболд: Хүүхэд, эхчүүдийн мөнгө хуучнаараа олгогдоно

Д.Тулга / Улстөр

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаанаа хийж байна. Тус хуралдаанаар төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэж буй бололтой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдээлэл хийхдээ хэмнэлтийн бодлого барихын тулд "Нэг сарын орлого нь нэг сая төгрөг хүртлэх айлын хүүхдэд сар бүр өгдөг хүүхдийн 20000 төгрөгийг олгодог байх, Мөн хүүхэд нь 18 нас хүрсэн алдар эхийн одонтой ээжүүдэд одонгийн мөнгө олгохгүй байх" зэрэг хэмнэлтийн бодлогоо танилцуулсан.

Мөн 2015 оны төсвийн тодтголд гибрид автомашины татварыг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх санаыг Сангийн яамнаас оруулж ирсэн. Дээрх саналуудыг иргэдийн ихэнх хэсэг нь эсэргүүцэж байсан юм. Тэгвэл өнөөдөр хуралдсан АН-ын бүлгийн хуралдаанаар хүүхдийн 20000 төгрөг болоод одонтой эхчүүдэд олгодог мөнгө, мөн гибрид машины татварыг хуучнаар үлдээхээр шийджээ. Энэ талаар УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд "АН бүлэг хүүхдийн, одонтой эхчүүдийн мөнгө, гибрид машины татварыг хуучнаар үлдээхээр шийдлээ. Цалин тэтгэврийг нэмэхэд эх үүсвэр гаргалаа” гэж өөрийн твиттер хуудастаа бичсэн байна.

Н.МЯГМАР


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:35

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:35


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000