“Чингис хаан” гранприд Монгол улс багийн оноогоор тэргүүллээ

Д.Тулга / Спорт

granpriМонгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, “Рио-2016” XXXI олимпийн их наадмын эрхийн оноо олгох, Олон Улсын Жүдо бөхийн холбооны “Чингис хаан” Гран-При тэмцээн долдугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнийг 2009 оноос Дэлхийн цом зэрэглэлээр дөрвөн удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд ОУЖБХ-ноос зохион байгууллаглт, чансааг өндрөөр үнэлж зэрэглэлийг нь ахиулж Гран-при зэрэглэлээр зохион байгуулах эрх олгосон билээ.

Энэ удаагийн гранпри тэмцээнд 36 орны /ОХУ, Япон, Унгар, БНСУ, Узбекстан, Гүрж, АНУ, Хонгонг, Австри, Румын, Мозамбик, Герман, Чех, Канад, Казакстан, Филиппин, Иран, Швейцар, БНХАУ, Кыргызстан, Сенегал, Швед, Серб, Словен, Норвеги, Тажикистан, Люксембург, Марокко, Их Британ, Гана, Габон, Финланд, Франц, Камерун, Ангол, Норвеги/ 201 бөх /эрэгтэй 102, эмэгтэй 99/ Монголын татами дээр ур, чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Эх орондоо болсон уг тэмцээнд Монгол улсын баг тамирчид багийн дүнгээр тэргүүлж, Япон, БНХАУ хоёр, гуравдугаар байрыг эзэлжээ.

Эрэгтэй 60 кг

1. Д.Амартүвшин /Монгол/

2. Г.Болдбаатар /Монгол/

3. Г.Хэрлэн /Монгол/

3. Ц.Цогтбаатар /Монгол/

66 кг

1. Д.Төмөрхүлэг /Монгол/

2. Хифуми Абэ /Япон/

3. Арсен Галстян /ОХУ/

3. Д.Алтансүх /Монгол/

73 кг

1. Енжиригала Сай /БНХАУ

2. С.Ням-Очир /Монгол/

3. Сун Шуай /БНХАУ/

3. Г.Одбаяр /Монгол/

81 кг

1. Вэлой Онтойн Фортье /Канад/

2. Атила Унгвари /Унгар/

3. Н.Дагвасүрэн /Монгол/

3. Саид Моллаей /Иран/

90 кг

1. Л.Отгонбаатар /Монгол/

2. Чен Шунжао /БНХАУ/

3. Жоаким Дварби /Швед/

3. Эркин Дониоров /Узбекистан/

-100 кг

1. Аарон Вольф /Япон/

2. Мартин Пачек /Швед/

3. Бенжамин Флетчер /Их Британи/

3. Жавад Махжуб /Иран/

+100

1. Кента Нишигата /Япон/

2. Свен Хэйндле /Герман/

3. Б.Тэмүүлэн /Монгол/

3. Ө.Дүүрэнбаяр /Монгол/

Эмэгтэй 48 кг

1. Летисия Пайе /Франц/

2. Кан Юүжон /БНСУ/

3. Б.Хорлоодой /Монгол/

3. А.Подрядова /Казахстан/

52 кг

1. Аи Шишимэ /Япон/

2. А.Цолмон /Монгол/

3. Б.Бат-Эрдэнэ /Монгол/

3. М.Бундмаа /Монгол/

57 кг

1. Д.Сумьяа //Монгол/

2. Хелен Ресевье /Франц/

3. Каори Мацумото /Япон/

3. Хёо Сун Ри /БНАСАУ/

63 кг

1. Ц.Цэрэннадмид /Монгол/

2. Михо Миней /Япон/

3. К.Унтервурзахер /Швейцарь/

3. Хан Хээ Зу /БНСУ/

70 кг

1. Б.Граф /Австри/

2. Чао Жоу /БНХАУ/

3. А.Морейра /Ангол/

3. И.Марзок /Герман/

-78 кг

1. Жемма Гиббонс /Их Британи/

2. С.М.Мазуз /Габон/

3. Рика Такаяма /Япон/

3. Акари Огата /Япон/

+78 кг

1. Чин Чиан /БНХАУ/

2. К.Вейсс /Герман/

3. Марин Эрб /Франц/

3. Ма Сиси /БНХАУ/

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.