Хөрөнгө оруулагчдыг ад үзсэн муухай монгол зан

Д.Тулга / Эдийн засаг

horongo

Монгол улсад одоогоор компанийн засаглалтай холбоотой олон бэрхшээл бий. Дэлхийн жишиг болоод Зүүн Азийн орнуудтай харьцуулахад, Монголын компанийн засаглал сайн гэж дүгнэгддэг. Сайн засаглал гэдэг хөрөнгө оруулагчдыг татах хамгийн чухал нөхцөл болдог. Улс орны хэмжээнд ч мөн хөрөнгө оруулагчдыг татахын тулд сайн засаглал, тогтвортой төр хэрэгтэй. Монгол улсын хувьд гадны хөрөнгө оруулагчдыг дан ганц уул уурхайн салбарт л татаж оруулах тухай ярих нь өрөөсгөл ойлголт. Монголчууд бид, ялангуяа Европын банк санхүү, эрүүл мэнд, мэдээлэл технологи, аялал жуулчлал гэх мэт салбарт ажилладаг хувь хүмүүс хөрөнгө чинээ ихтэй, туршлагатай компаниудыг Монголд хөрөнгө оруулах, салбараа нээх боломжийг таниулах бүрэн боломжтой. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бий болж эхлэх үеэс хойш буюу 1990 оноос 2005 оныг хүртэл 95 улсын 9940 хөрөнгө оруулагч нийтдээ 3.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан судалгаа байдаг аж. Манай улсад томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийх хүсэл, сонирхолтой байдаг боловч үүнд хоёр том саад тулгардаг. Улс төрийн тогтворгүй байдал, олон нийтийн хуучинсаг үзэл.

ЭНЭ ОНД ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Манай улсад уул уурхайгаас гадна Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь чухал юм. Уул уурхай дээр түшиглэсэн эдийн засаг тийм ч тогтвортой байдаггүй. Иймээс энэ онд дан ганц уул уурхай бус үл хөдлөх хөрөнгө, мал аж ахуй, фермерийн салбарт хөрөнгө оруулагчдыг татан оруулах бүрэн боломжтой юм. Өнгөрөгч онд Эдийн засгийн форум зохион байгуулж байсан. Энэ үеэр “Оюутолгой” ХХК, “МАК” ХХК, “Говь” ХХК, “АПУ” ХХК, “Хаан хүнс” ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээн байгуулалттай хөрөнгө оруулагчдыг танилцуулж, уулзалтад Турк, Иордан, Итали, Герман, Энэтхэг, Голланд, Испани зэрэг улс оролцож байсан билээ. Энэ бол гадны хөрөнгө оруулагчдыг татах хэд хэдэн салбар, зах зээл бий гэдгийг харуулах нэгэн боломж болсон. Тиймээс энэ онд хэд хэдэн салбарт хөрөнгө оруулагчдыг татах ажлуудыг одоогийн Засгийн газраас зохион байгуулах шаардлагатай байна.

БИД Ч ГЭСЭН ДЭЛХИЙ НИЙТТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЖ ХӨГЖИХ ЁСТОЙ

“Үйлчлүүлэгч хаан” гэж дэлхийн соёлыг ярьцгаах мөртлөө амьдрал дээр бид ийм байдаггүй. Оюутолгой ордын жишээнээс бид харж болно. Хөрөнгө оруулагчид боломжит үнийн санал, нөхцлийг тавьдаг. Харин манай зүгээс хэрхэн түүнийг нь хүлээн авч, яаж макро түвшинд хэлэлцэх вэ гэдэг л хариуцлага яригддаг. Гэвч ашиг хонжоо эрсэн хүмүүсийн балгаар гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах, ард түмний тархийг угааж хөрөнгө оруулагчдад буруугаа чихээд үлдээдэг. Оюутолгойн төслөөс хойш ард түмний дунд хөрөнгө оруулагчдыг ад үзсэн нүдээр л харах болсон. Тавантолгойн төслийг ч мөн ингэж харах вий гэсэн бяцхан айдас бий. Мега төслүүдээс популистууд л ашиг хонжоо хардаг. Ашиг хонжоо нь бүтэлгүйтвэл хөрөнгө оруулагчдыг ард түмэнд зогсоо зайгүй муугаар ойлгуулах ухуулга хийж эхэлдэг. Ингээд эцэст нь мөнгөө бариад хөрөнгө оруулалт хийе гээд ирсэн хөрөнгө оруулагчдын буруу мэтээр ад үзээд дуусдаг. Үүнээс популистууд л нэр цэвэр үлдэх нь бий. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2015 оныг “гадны хөрөнгө оруулагчдыг татах жил” болгоод байгаа. БНХАУ-ын хувьд ч мөн адил ийм л бодлого хэрэгжүүлж байгаа. Өөрийн улсын дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдыг татсанаар бизнесийн болоод эдийн засгийн таатай нөхцөл байдлыг үүсгэх боломжтойг дэлхий нийт сүүлийн жилүүдэд олж харж байна. Манай улс ч мөн нүүрс, алт гэлтгүй мал аж ахуй, фермер, үл хөдлөх хөрөнгийн томоохон зах зээлийг гадны хөрөнгө оруулагчдын туслалцаатайгаар дэлхийн зах зээлд гаргах боломжтой. Аль тэр гэж хүн ам цөөтэй, ядуу буурай орон мэтээр аяглах билээ. Бид ч гэсэн дэлхийн бусад улс орнуудтай хөл нийлүүлж чадна. Жалга довны сэтгэлгээнээсээ салж дэлхийн хэмжээнд харах цаг нь болсон л байлтай.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:55


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.