Массачусеттсын профессор “ухаалаг” эрхтэн лабораторид ургуулна гэв

Д.Тулга / Орон нутаг

erhten

Техник технологийн асар хурдацтай хөгжил бидний амьдралыг өдрөөс өдөрт өөрчилсөөр байна. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлс, гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд, хувцас хэрэглэл, барилга байгууламж гээд бүгд л ухаалаг болж буй. Тун удахгүй бөөр, зүрх, ходоод гэх мэт эрхтэнүүд өвчлөхөөсөө өмнө эрсдэлт нөхцөл байдлаа өөрөө дүгнэн, таны гар утас эсвэл цахим шууданд “Би өвдөх гээд байна шүү” гэж мэссэж илгээнэ гэвэл ямар сонсогдож байна?

Массачусеттсын Технологийн их сургуулийн Биологийн анагаах ухааны инженер профессор Роберт Лангерс үүнийг боломжтой хэмээн үзэж байна. Тэрээр хэлэхдээ, хүний эд эсээс дээж аван, шаардлагатай байгаа эд эрхтэнийг лабораторид ургуулж, түүнд бичил мэдрэгч суулгаснаар ухаалаг болгож болно гэжээ. Хүний эд эрхтэнийг лабораторийн аргаар, хиймлээр гарган авах нь цоо шинэ зүйл биш бөгөөд хүний арьс, үтрээ, хамар болон чихийг амжилттай ургуулан хүнд шилжүүлэн суулгаж эхлээд байгаа билээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.