Ганцаараа тэргүүлж буй Хакүхо өнөөдөр Аминишикитэй барилдана

Админ / Спорт

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Хацү башёг долоон өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо М.Даваажаргал ганцаараа долоон даваатай тэргүүлж байна. Түүний араас ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато, маэгаширагийн 6-с барилдаж буй Окиноүми нар зургаан даваа, нэг унаатай удаалж байна. Мөн ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Котошёогикү болон Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Токитэнкү А.Хүчитбаатар нарын найман бөх таван даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн араас нэхэж явна.

Тэмцээний найм дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Хакүхо М-3 Аминишикитэй, ёкозүна Харүмафүжи М-5 Кайсэйтэй оноолт таарсан бол ёкозүна Какүрюү сэкивакэ Аойяматай барилдах юм. Маэгаширагийн 2-с барилдаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэмцээний эхний өдрүүдэд гурван озэки цолтнуудтай барилдсан бөгөөд Гоэйдо, Кисэносато нарыг дараалан ялаад байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.