Нийт 31 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ

Админ / Эдийн засаг

AMGАшигт малтмалын газар өнөөдрөөс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч байна. Энэ нь Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилготой аж. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг “нэг цонх”-ны үйлчилгээнд шилжүүлэх юм байна.

Улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь буюу 31 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ. Үүнээс 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар, 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох юм байна. Эхний удаад нутгийн баруун хагаст хамрагдах 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.