М.Энхсайхан: Бид Тавантолгой ордыг тойрсон нэгдмэл ойлголтод хүрч чадсан

Д.Тулга / Эдийн засаг

enhsaihanӨнөөдөр Тавантолгойн төсөлд хөрөнгө оруулагчид уулзаж байна. Уулзалтын өмнө Монгол Улсын сайд М.Энхсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Энэ сарын 5-наас Тавантолгойн ордод хөрөнгө оруулахаар “Шинхуа”, “Сумитома”, “Энержи Ресурс”-ын консерциум шалгарсан байгаа. Хэлэлцээ хийгээд явж байгаа. Хэлэлцээний эхний шатанд Тавантолгойн төслийг тойрсон нөхцөл байдал, санхүүгийн байдал, Тавантолгой Гашуун сухайт чиглэлээр Монголын талын хийсэн ажил, Санхүүгийн нөхцөл байдлыг тойрсон мэдээллийг хөрөнгө оруулагч нартайгаа хуваалцсан. Гарсан үр дүн нь юу гэхээр бид Тавантолгой гэсэн том ордыг тойрсон нэгдмэл ойлголтод хүрч чадсан.

Дараачийн асуудал нь Монгол Улс санхүүгийн ямар нэг эрсдэл үүрэхгүй. Тийм учраас хөрөнгө оруулагч нартай та бүгд хөрөнгө оруулалт болоод концессын гэрээний ямар гэрээ баймаар байна, түүнийг гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Тэр дагуу бид төслүүдийг хүлээж авсан.

Манай ажлын хэсэг үүн дээр суугаад холбогдох бүх байгууллагыг оролцуулаад, ямар ч байсан энэ төслүүдэд бидний санаа зовох ёстой бүх асуудлууд туссан байна гэж үзсэн. Энэ бол маш чухал үр дүн. Түүндээ суурилаад цаашид ямар гэрээ хэлэлцээр үргэлжлүүлж, тохироо хийх вэ гэдэг дээр хэлэлцээрээ эхлүүлэх гэж байна.

Ер нь Тавантолгойн төсөл хэлэлцээрийг олон түмэн, улс төрчид ч сонирхож байгаа. Энэ талаар УИХ-ын намын бүлгүүдэд мэдээлэл тогтмол өгч байна. Засгийн газар болоод Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ч мэдээлэл өгч байгаа. Том төсөл мэдээллийн нэгдмэл байдал, нэгдсэн ойлголтод хүрч байж бүтдэг учиртай. Сэтгүүлч та бүхний үүрэг роль их. Нэг том төсөл хөдлөхөд араас нь олон төсөл хөдлөх бололцоо нээгддэг учиртай. Энэ хэлэлцээрийн ард олон байгууллага ажиллаж байгаа.

Уул уурхайн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Зам тээврийн яам гээд сайдууд нь бүгд ажлын хэсэгт орчихсон явж байна. Олон байгууллагууд энэ хэлэлцээрийн ажилд оролцож байна. Түүний дотор ерөнхий сайдад шууд хамаарагддаг Хөрөнгө оруулалтын газар, Эрдэнэс тавантолгой, Монголын төмөр зам гэсэн компаниудыг татан оруулж байна. Бүгд өнгөрсөн хугацаанд маш сайн ажилласан. Нэгдмэл ойлголтод хүрсэн. Энэ долоо хоногийн ажил бол маш чухал" хэмээв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:49


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.