Дэлхийн анхны 3D орон сууцыг Хятадад хэвлэв

Д.Тулга / Орон нутаг

Хятадын нэгэн компани таван давхар орон сууцыг 3D принтерээр амжилттай хэвлэн сүндэрлүүлжээ. Дэлхийн томоохон компаниуд аль нь илүү гоё сайхан уран барилга хэвлэхээр нэг нэгтэйгээ өрсөлдөж байхад Хятадын нэгэн компани амины орон сууцыг хэвлэж гаргалаа.

“Вин Сун Гоёл Чимэглэл, Дизайн Инженеринг” компани нь өнгөрсөн жилийн гуравдугаар сард хаягдал материал, шилэн хөвөн ашиглан 24 цагт 10 байшин хэвлэх хүчин чадалтай 3D принтерийг бүтээсэн бөгөөд үүнийг бүтээхийн тулд 10 жил зарцуулсан гэдэг.

“Вин Сун” компани уг барилгаа 1100 метр квадрат талбайтай хотхоны хамт Сузоу аж үйлдвэрийн паркад дэлгэн олонд сонирхуулжээ. Энэ барилгыг босгосон 3D принтер нь 6.6 метр өндөр, 10 метр өргөн, 40 метр урт аж. Компанийнхаа үйлдвэрт том том эд ангиар нь хэвлэж, улмаар барилгын стандартад нийцүүлэн ган төмрөөр бэхэлж, дуу тусгаарлагчаар өнгөлөн босгосон тухай албаныхан энэ үеэр дуулгасан байна.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:47

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:47

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.