“Унадаг дугуйтай Улаанбаатар 2015” хэлэлцүүлэг болно

Д.Тулга / Боловсрол

duguiМонголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд ямар бодлого, чиглэлийг баримтлах, хийгдэх үйл ажиллагааг хэлэлцэж тохирох зорилгоор “Унадаг дугуйтай Улаанбаатар 2015” хэлэлцүүлгийг 2015 оны 03 сарын 05-нд МЗХ-ны төв байрны “Залуус” танхимд 09:00 цагт зохион байгуулахаар болжээ. Тус хэлэлцүүлэгт Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Авто Замчин Залуучуудын Холбоо, Нийслэлийн Замын Цагдаагийн газар, Нью имежи клуб, Монголын Дугуйн Холбоо, Монголын Триатлоны Холбоо, Залуу дугуйчин клуб, зураг төслийн компаниуд, нийслэл, яам, төрийн бус байгууллагууд зэрэг нийт 60 орчим байгууллага оролцох юм байна. Хэлэлцүүлэг нь унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, унадаг дугуйчны аюулгүй байдал, хууль эрх зүйн орчин, бүртгэл, унадаг дугуйн зам гэсэн 3 чиглэлээр өрнөх аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:45:50

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:45:50

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.