"Дакар ралли" эхэллээ

Д.Тулга / Спорт

car

Mотоспорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Дакар ралли” уралдаан өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Мотоцикл, автомашинууд өнөөдөр үүрээр замдаа гарцгаасан бөгөөд нэгдүгээр сарын 17-нд өндөрлөх уг уралдаанд Монголын баг тамирчид ч амжилт гаргана хэмээн оролцож байна.

Энэ уралдааны автомашины төрөлд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Н.Лхамаа болон түүний багийнхан анх удаа уралдахаар болсон билээ. Тэд машинаа үзлэгт оруулж, уралдахад бэлэн болжээ. Унгар, Монголын хамтарсан “Uniqa Sandlander” баг нийт 25 хүнээс бүрдэх бөгөөд багийн бүрэлдэхүүнд Монголын талаас 431 дугаартай машины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдах бол механикчаар спортын мастер Б.Батболд ажиллаж байгаа юм. Харин 355 дугаартай машины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдах аж. Энэ удаагийн “Дакар Ралли” уралдаанд нийт 138 автомашин 9111 км замыг туулж уралдах юм.

“Дакар Ралли” уралдааныг дараах сувгуудаар шууд үзэж болно.

Argentina: canal7, Bolivia: bolivia tv, Chile: la red, USA: NBC sports, Brazil: Fox, China: hunan tv, Japan: J sports, France: France tv, Spain: TVE/TV3, Netherlands: Rtl7, Poland: TVN, Italia: sportitalia, Australia: SBS, Asia: Fox & Eurosport, Latin America: Fox, Africa: Supersport, Middle east: Be in sport.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.