“Түшээт засаг, хошой чин ван Гадинбалын Чагдаржав” номын нээлт болно

Д.Тулга / Боловсрол

Манж чин Улсын 200 гаруй жилийн дарлалаас Монгол үндэстнээ чөлөөлөхөд ард түмнээ манлайлан оролцож түүхэн үүрэг гүйцэтгэсэн Хошой Чин Ван Гадинбалын Чагдаржавын намтар, үйл ажиллагааг таниулахад зориулсан “ТҮШЭЭТ ЗАСАГ, ХОШОЙ ЧИН ВАН ГАДИНБАЛЫН ЧАГДАРЖАВ” баримт бичгийн эмхэтгэл хоёр боть номын нээлт өнөөдөр Төв номын санд болно.

Уг номыг “Монгол улсын Архивын Ерөнхий Газар”, “Чагдаржав сан”-аас хамтран эрхлэн гаргажээ. Нээлтэнд урилгаар Төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид оролцох бөгөөд хүрэлцэн ирсэн хүн бүрт номын дээжийг гардуулах гэнэ. Мөн Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей нээлтэнд ирсэн хүмүүст хаалгаа нээх юм байна.

Түшээт Засаг, Хошой Чин Ван Гадинбалын Чагдаржав нь 1911 оны эрх чөлөөний хувьсгалыг санаачилсан удирдагч бөгөөд Богд хаант Монгол улсын Түр Засгийн газрын дарга, Сангийн Хамаг Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны анхны тэргүүн сайд, Түшээт хан аймгийн Чуулган дарга гэх мэт алба хашиж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, анхны дипломатч нарын нэг юм.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:21

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:21


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.