ОУВС Украинд 17.5 тэрбум ам.доллар олгохоор шийдвэрлэжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

ouvsОУВС-ийн Удирдах зөвлөлөөс Украинд тусламж үзүүлэх дөрвөн жилийн хөтөлбөрийн хүрээнд 17.5 тэрбум ам.доллар олгох шийдвэр гаргажээ. ОУВС эдийн засаг нь сүйрлийн ирмэгт тулсан Украинд хоёр дахь удаагаа тусламж үзүүлэхээр болсон нь энэ аж. Сангийн тэргүүн К.Лаггардын мэдэгдэлд, эхний ээлжинд олгох мөнгөний хэмжээ, хуваарийг дурдаагүй байна. ОУВС-ийн шийдвэр батлагдсанаар бусад хандивлагч зээл, тусламж олгох шийдвэрээ гаргана хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Украинд тусламж үзүүлэх хөтөлбөрийн нийт хэмжээ 40 тэрбум ам.доллар байх бололтой.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.