Солонгост ажилгүйдэл нэмэгдсээр байна

Д.Тулга / Гадаад мэдээ

solongosЭдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед дэлхийн улс орнуудад ажилгүйдлийн түвшин өндөр байгаа талаар эдийн засагчид мэдээлсээр байгаа билээ. БНСУ-ын ажилгүйдлийн түвшин өнгөрөгч сард нэмэгдсэн дүнтэй гарчээ. БНСУ-ын ажилгүй иргэд 988 мянгад хүрсэн байна. “Энэ нь урьд өмнө нь гарч байгаагүй тоо” хэмээн албаны хүмүүс мэдээлжээ. БНСУ-д 15-29 настай иргэдийн ажилгүйдлийн түвшин 9.2 хувьтай байна. Дотоодын эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр хөдөлмөрийн зах зээл цаашид сэргэнэ гэж тус улсын Сангийн яамнаас үзэж байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн оноос хойш ажлын байрны тоо 347 мянгаар нэмэгдсэн боловч энэ нь ажилгүйдлийн түвшинг буулгаж чадаагүй байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.