6 сартайгаас 5 нас хүртэлх хүүхдүүдийг улаанбурханы вакцинд хамруулна

Д.Тулга / Эрүүл мэнд

Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулахын тулд зургаан сартайгаас таван нас хүртэлх бүх хүүхдийг вакцинд хамруулах шаардлагатай гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Чухам ямар шат дараатай, хэрхэн зохион байгуулахыг одоогоор шийдээгүй байгаа юм байна. Улаанбурханы вакциныг хүүхэд бүрт есөн сартай болон хоёр настайд нь хийдэг ч дархлаа суларсан болон суурь өвчтэй хүмүүс эл өвчнөөр өвдөж эхэлжээ. Хүүхдүүдийн хувьд хөхөөр хооллодоггүй, сульдаатай хүүхдүүд илүүтэй өртөж байгаа гэдгийг эмч нар хэлж буй юм.

2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр улаанбурхан өвчнөөр өвдсөн анхны өвчтөн эмнэлэгт хандсанаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.