"Хямд архи" арга хэмжээний хүрээнд 10.000 хуурамч архи хураажээ

Д.Тулга / Хууль

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёдугаар хэлтсээс "Хямд архи" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ арга хэмжээний хүрээнд 10.000 орчим хуурамч архи хурааж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн байна. Шинжилгээний хариуд татварын акц нь хуурамч, архи нь хольцтой гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ архийг их хэмжээгээр хөдөө орон нутагт ачуулсан байж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн үүнтэй холбоотой мэдээллийг харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтсүүд, 102 дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллавал чанарын баталгаагүй архинд хордох, хямд архи үйлдвэрлэж байгаа этгээдүүдийг өөгшүүлэхээс урьдчилан сэргийлэх юм. Одоогийн байдлаар хуурамч архи болох нь тогтоогдсон "Мөнхжин" архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.