Г.Дэнзэнг АТГ-ын албан хаагчид хүч хэрэглэн саатуулжээ

Д.Тулга / Хууль

ATG

denzenЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас баривчилсан талаарх мэдээллийг бид өчигдөр хүргэсэн. Энэхүү баривчилгаа нэлээд “сүржин” болсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тодруулбал, түүнийг гэртээ байхад нь АТГ-ын мөрдөн байцаагч нар дайран орж, гэрт нь үзлэг хийх прокурорын зөвшөөрөл үзүүлүүтээ гэрийнх нь хамаг эд зүйлийг нэгжиж, ямар нэг зүйл хайж байсан байна. Улмаар охиныг нь уйлуулж орхиод нэгжлэгээ зогсоон, Г.Дэнзэнг шууд албадан баривчилжээ. Түүнийг 14:00 цагийн үед АТГ-т аваачсан бол орой 20:00 цагийн үед 14 хоног саатуулах прокурорын зөвшөөрөл үзүүлээд, түүнийг цагдан хорих 461-р анги руу авч явжээ.

Энэ талаар түүний өмгөөлөгч П.Содномдорж огт мэдээгүй хэмээж буй юм. Тэрбээр “Өдрийн сонин”-д ярихдаа “Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг АТГ-ын алба хаагчид хууль бусаар албадан саатуулад байна. Надад огт мэдэгдээгүй. Өмнө нь нэг ч удаа АТГ-аас дуудаагүй мөртлөө шууд ингэж албадан баривчилж, өмгөөлөгчгүй мэдүүлэг авах эрх байхгүй. Хууль зөрчсөн асуудал. Тэд эрүү шүүлт тулгаж байгааг ч үгүйсгэх аргагүй. Үйлчлүүлэгчээ баривчлагдсан гэдгийг сонсоод АТГ-т ирсэн ч намайг нэвтрүүлсэнгүй. Хаана ямар өрөөнд байгааг нь ч мэдэж чадаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41-д өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ хаана ч, хэдийд ч уулзах эрхтэй гээд заачихсан байдаг. Хуулийн дагуу үйлчлүүлэгчтэйгээ уулзмаар байна гэсэн хүсэлтийг АТГ-ын удирдлагуудад тавьсан ч хүлээж авсангүй. Арга ядаад АТГ-ын үүдний өрөөнөөс үйлчлүүлэгчийнхээ нэрийг дуудаж хашгирлаа. Тэд хүний эрх, хууль журмыг уландаа гишгэж байна” гэжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.