Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг шинэчилнэ

Д.Тулга / Хууль

Zasag

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, үзэл баримтлалыг зохих журмын дагуу баталж, хуулийн төслийг боловсруулахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгасан байна.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа буюу гамшгийн эрсдэлийн бууруулах, урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, сэргээн босгох ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, зохицуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар үзэл баримтлалыг боловсруулжээ.

Манай оронд тохиолдох байгалийн аюулт үзэгдэл, технологийн болон үйлдвэрлэлийн ослын төрөл, тэдгээрийн давтамж, учруулж байгаа хохирлын хэмжээ нэмэгдэж байгаа өнөө үед гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд анхаарах, тогтолцоог шинэчлэх зэргээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байна. Одоо мөрдөж байгаа Гамшгаас хамгаалах тухай хууль нь гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагааны үе шатыг иж бүрэн хэрэгжүүлэхтэй холбогдсон зохицуулалт хангалтгүй, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжтай холбогдсон харилцааг зохицуулаагүй, нэр томьёоны тодорхойлолт оновчтой бус байгаа юм.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.