"Манчестер Юнайтед” клуб Брайан Мбёмотой 65 саяын гэрээ байгуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

“Брентфорд” клубийн довтлогч Брайан Мбёмотой 2030 он хүртэл гэрээ байгуулсан тухай “Манчестер Юнайтед” клуб даваа гарагт мэдэгджээ. Ингэхдээ гэрээг нэг жилээр сунгах боломжтойг мөн дурдсан байна.

Клубийн эх сурвалжийн мэдээлснээр, 25 настай камерун тоглогчтой 65 сая фунт стерлинг буюу 88 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Б.Мбёмо 2024-25 оны лигийн улиралд шинэ дээд амжилтууд үзүүлж, 20 гоол оруулснаар “Брентфорд”-ыг 10 дугаар байрт шалгарахад хувь нэмрээ оруулжээ. Уг улиралд Мохаммед Салах (29), Александр Исак (23), Эрлинг Хааланд (22) нар л түүнээс олон гоол оруулсан байна.

Б.Мбёмо хэлэхдээ “Манчестер Юнайтед"-д нэгдэх боломж байгааг мэдсэн даруйдаа багаасаа өмсгөлийг нь өмсөж өссөн мөрөөдлийнхөө багтай гэрээ байгуулах боломжийг алдах ёсгүй гэж бодсон” гэжээ. “Миний зорилго бол өчигдрийнхөөсөө үргэлж илүү байх явдал юм. Би энд (дасгалжуулагч) Рубен Аморимаас суралцаж, дэлхийн хэмжээний тоглогчидтой мөр зэрэгцэн тоглож чадна гэдгээ мэдэж байна” хэмээн ярьжээ.

“Юнайтед”-ын хөл бөмбөг хариуцсан захирал Жейсон Вилкоксын ярьснаар, Брайаны Премьер лигт оруулсан гоолууд, оновчтой дамжуулалт бүр нь онцгой бөгөөд түүний тогтвортой байдал нь түүнийг сүүлийн гурван улирлын турш Английн хамгийн үр бүтээлтэй тоглогчдын тоонд оруулжээ.

"Бид улирлын өмнөх тоглолтуудын өмнө өөр нэг гол зорилгоо биелүүлж чадсандаа баяртай байна. АНУ-д болох тоглолтууд нь Брайанд Рубен болон түүний шинэ багийнхантай хамтран ажиллах төгс боломж байх болно” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. “Юнайтед” улирлын өмнөх гурван тоглолтыг АНУ-д хийх бөгөөд долоодугаар сарын 26-нд Нью-Жерсид “Вест Хэм Юнайтед”-тай, долоодугаар сарын 30-нд Чикагод “Борнмут”-тай, наймдугаар сарын 3-нд Атлантад “Эвертон”-той тус тус тоглоно.

Эх сурвалж: REUTERS
Э.ХУЛАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000