ОХУ Украин руу 344 нисгэгчгүй онгоц, 30 пуужин харважээ

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалаас мэдээлснээр, Орос улс Украины бүс нутгууд руу 300 гаруй байлдааны нисгэгчгүй онгоц, олон төрлийн 30 гаруй пуужин харвасан байна.

Зеленский Telegram хуудастаа Украины бүс нутгууд руу 300 гаруй нисгэгчгүй онгоц болон 30 гаруй пуужин харвасан" гэж бичжээ. Сумы хотын дэд бүтэц сүйдсэнээс үүдэн хэдэн мянган хүн цахилгаангүй болсон байна. Одесса хотод орон сууцны барилга цохилтод өртөж, нэг хүн амь үрэгдэж, зургаан хүн шархадсан байна.

Украины Агаарын цэргийн хүчнүүдийн Telegram хуудаст мэдээлснээр, Орос улс шөнөжин нийтдээ 344 дрон, 30 пуужин харвасан. Эдгээрт Х-101, "Искандер-К", мөн "Искандер М/KN-23" (Хойд Солонгосын хувилбар) зэрэг оржээ. Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд 185 дрон, 23 пуужин устгасан бол үлдсэн 129 дрон, 7 пуужинг чиглэлийг нь өөрчилж чадсан байна.

Павлоград хот хамгийн том довтолгооны бай болов

Долдугаар сарын 19-ний шөнө Днепропетровск мужийн Павлоград хот дайнаас хойших хамгийн хүчтэй дайралтад өртсөн талаар өмнө нь мэдээлж байв. Тус хот фронтын шугамаас ердөө 80 км зайд байрладаг. Довтолгооны үеэр галын станц, үйлдвэрийн байгууламжууд, таван давхар орон сууцны барилга гэмтсэн байна.

Оросын агаарын орон зайд 71 украин нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдэгдэв

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, долдугаар сарын 19-ний шөнө Оросын агаарын орон зайд нэвтэрсэн нийт 71 украин нисгэгчгүй онгоц, түүний дотор Москвад ойртож ирсэн нисгэгчгүй онгоцуудыг устгасан байна. Мөн Ростов мужид нисгэгчгүй онгоцуудын улмаас 50 гаруй галт тэрэг саатжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000