"Хөдөөгийн охид, эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын нөлөөнд нэн өртөмтгий"

Aдмин / Эдийн засаг

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээл дор болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний 2025 оны чуулга уулзалтын үеэр долдугаар сарын 15-ны өдөр Нью-Йорк хотноо Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЦТНҮБК-ын Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт болон газрын доройтлын хөдөөгийн эмэгтэйчүүд, охидод үзүүлэх нөлөө” сэдэвт тусгай арга хэмжээ зохион байгуулав.

Хүн амын эмзэг бүлэгт хамаарах хөдөөгийн охид, эмэгтэйчүүд нь хүнс болон хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний 60-80 орчим хувийг боловсруулдаг хэдий ч уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын нөлөөнд нэн өртөмтгий бөгөөд шийдвэр гаргах шатанд төлөөлөл багатай байдаг. Иймд хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийг хамгаалагчид биш, өөрчлөлтийн манлайлагчид болгон оролцуулахад энэхүү арга хэмжээний гол зорилго оршиж байв.

Арга хэмжээг нээж, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, НҮБ-ын туслах Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бодлого, хөтөлбөрийн асуудал эрхэлсэн захирал Маркос Нето нар үг хэлэв.

ЦТНҮБК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиогийн зүгээс тусгай арга хэмжээнд зочин илтгэгчээр оролцож, мэндчилгээ илгээсний зэрэгцээ НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Хөтөлбөр, бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Шоко Ишикава хэлэлцүүлгийг удирдлаа.

Хэлэлцүүлэгт Армени Улсын Байнгын төлөөлөгч Паруир Хованнисъян, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, ЦТНҮБК-ын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын албаны дарга Н.Чимгүүндарь, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Нью-Йорк дахь албаны дарга Жамил Ахмад, Байгаль хамгаалах сангийн Уур амьсгалын хөтөлбөрийн асуудал эрхэлсэн захирал Ребекка Беннер нар байлцав. Тэд байгаль хамгаалал, тогтвортой шийдлээр дамжуулан эмэгтэйчүүдийн манлайллыг хэрхэн дэмжиж буй туршлагаасаа хуваалцаж, санал солилцов.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000