“Аглаг бүтээлийн хийд”-ийн Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ

Aдмин / Энтертайнмент

“Аглаг бүтээлийн хийд”-ийн албан ёсны Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. Түүнд:

"Анх 2005 оны 12-р сарын 22-ны өдөр Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 4-р хурлын хуралдааны тогтоолоор Бор нуур сумын иргэдээс сүм байгуулахаар ирүүлсэн өргөдөл хүсэлтийг авч хэлэлцсэн тогтоол нь 1-рт Хууль журмын дагуу баримт бүрдүүлж өргөдөл гаргасан борнуур сумын нэр бүхий ИРГЭДЭД “Өлзий бадруулагч хийд” байгуулахыг зөвшөөрсүгэй гэжээ.

2-рт Төр, сүмийн хийдийн харилцааны тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хийдийн тэргүүн иргэн Г.Пүрэвбат багшид үүрэг болгосугай гэсэн тогтоол гарч байжээ.Одоогийн бидний ярьж заншсанаар “Аглаг бүтээлийн хийд”-ийг нийт ИРГЭДЭД зориулж барьж байгуулахыг зөвшөөрсөн нь хувь хэн нэгний өмч биш гэдгийг харуулж байгаа юм.

Төв аймгийн Бор нуур сумын төвд байрлах “Өлзий бадруулагч хийдийн харъяа бясалгалын сүмийг Нарт багийн Далын аманд байрлах сүм хийдийн аглаг бясалгалын зориулалттай 2010.01.07 өдрийн, 0201955 гэрчилгээний дугаартай, 02 тоот шийдвэрийг үндэслэн Төв аймгийн газрын албаас тус сүмийг барих газрын гэрчилгээ олгогдсоноор одоогийн Өлзий бадруулагч сүмийн харъяа (Аглаг бүтээлийн хийд) сүмийг байгуулах үйл хэрэг эхэлсэн болно.

2016 оны 03-р сарын 24-ны өдөр “Өлзий бадруулагч хийд”-ийн удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталсан тэмдэглэл нь Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2025.04.18 хуулбар нь хүчин төгөлдөр байгаа. Дараах хүмүүсийг удирдах зөвлөлийн гишүүдээр томилсон. Д.Бямбасүрэн лам, Л.Отгонбаатар лам, Ө.Төгөлдөр лам, Б.Санжайжамц лам, Д.Энх-Амар нарыг сонгож баталсугай гэжээ.

Г.Пүрэвбат багш маань Монголын бурхан шашны Урлахуйн ухааны сонин гайхамшгийг харуулсан цогцолцор, бясалгалын төвийг бий болгох зорилгоор бүтээн байгуулалтаа эхлүүлж барилга бүтээн байгуулалтын явц талдаа орж байсан юм. Уг бүтээн байгуулалт нь Монголын нийт ард түмэн, Бурханч багшийн шавь нарын хандив өргөл, хүчин зүтгэлийн үр дүнд бий болж буй билээ.

May be an image of 6 people and text that says '၅၀၆ 30C ር ጋቆር ቃር'

Мөн тухайн орон нутгаг болон бусад аймаг, сумдаас боловсон хүчин бэлтгэж уламжлуулан үлдээх зорилготой гэдгээ удаа дараа айлдаж байлаа. Мөн дээрх удирдах зөвлөлийн гишүүдэд цаашдын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг аман захиасаар айлдсаныг одоогийн удирдах зөвлөлийн гишүүд дор бүхнээ ухамсарлаж багшийн зарлигийг гүйцэлдүүлэх хүсэлтэй байгаа нь зүйтэй бизээ.

Тус нь сүм нь Бурханч лам Г.Пүрэвбат багшийн дэглэсэн хурал уншлага, зан үйл, цагийн болон улирлын чанартай их хурал, уламжлал 2024.04.10-ны өдөр хүртэл тасалдахгүй явж ирсэн болно.

Харин өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд БНСУ-ын иргэн Ким Ён Ран, П.Анхаахана, П.Намуун-Очир нар нь “Аглаг бүтээлийн хийд”-ийн удирдах зөвлөл болон Бурханч багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон тэргүүтэй ахан дүүс нийт шавь нарыг үл хүндэтгэн, сүм хийдийг эзлэн түрэмгийлж, хувьдаа захиран зарцуулсаар ирсэн.

Өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд Бурханч багшийн уламжлуулан үлдээсэн хурал номыг тасалдуулж, ахан дүүс болон олон шавь нарын хооронд худал үг гарган, хутган үймүүлж байгаад харамсалтай байна.

Мөн гэргий БНСУ-ын иргэн Ким Ён Ран нь сүүлийн 10 гаруй жил тусдаа амьдарч байсныг ахан дүүс болон шавь нар нь гэрчилнэ. Гэтэл Бурханч багшийг өөд болсоны дараа Аглаг бүтээлийн хийдийг эзлэн түрэмгийлж суусан ба багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон нарт гэрээслэлийг огт байхгүй гэж нуун дарагдуулсаар байсанд уг гэрээслэлийг ээж нь асуусаар үзэж чадалгүй өөд болсон юм.

Иймд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр аав болох Б.Ганхүү гуай Монголын нотариачдын танхимд хүсэлт гаргасны хариуд 2018 оны 11 сарын 27-ны өдөр бүртгэлийн 26 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Энэ нь нийслэлийн тойргийн нотариач Л.Уранчимэгт бүртгэлтэй байгаа хариу ирсэн боловч гэрээслэлийг одоогоор төрсөн аав болох Б.Ганхүү гуай бүрэн олж үзээгүй бөгөөд одоо ч асууж суугаа нь харамсалтай.

Уг гэрээслэлийн нэг хувийг БНСУ-ын иргэн Ким Ён Ран, охидын хамт нуун дарагдуулж байгаад нотариачин Л.Уранчимэгт бүртгэлтэй байгааг Б.Ганхүү гуай мэдээд бэр болон зээ охидын хамт хууль журмын дагуу задлуулах хүсэлт гаргана гэхэд бидэнд гэрээслэлийн нэг хувь байгаа гэж хэнэгчгүй хэлчхээд одоо ч гэрээслэлийг хэн нэгэнд гаргаж танилцуулсан зүйлгүй байгаа юмаа.

Багшийн албан ёсны гэрээслэл гарч ирсэн тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүд бидний зүгээс гэрээслэлд хүндэтгэлтэй хандаж хүлээн зөвшөөрнө.

Цаашид Бурханч багшийн ахан дүүс, нийт шавь нар эв эеийг хичээж буян номондоо шамдахыг уриалж байна. Хүндэтгэсэн: “Өлзий бадруулагч хийд”-ийн удирдах зөвлөлийн гишүүд" гэжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.109] 2025-07-23 16:36:01

Салаад арав гаруй жил болсийм биш үү

Зочин [103.57.93.142] 2025-07-23 15:04:10

Гэр бүл нь мэдэх хэрэг ч, эхнэр нь Солонгосын иргэн, бас тэгээд сүүлийн 10 гаруй жил талийгаачтай хамт байгаагүй юм байна. Хэдий хэмжээний газар нутаг, өмч хөрөнгө байгаа юм бол доо. Гадаадын иргэнд өмчлүүлж болж байгаа юму? Өмчилсөн ч баахан Солонгос лам нар авчраад суулгачих юм биш биз?

Зочин [66.181.184.52] 2025-07-23 13:17:34

Юу вэ? Хэн нэгний өмч биш гэнэ үү? Талийгаачийн гэр бүл өмчлөх нь зүй ёсных.

зочин [66.181.183.177] 2025-07-23 13:01:24

газрын маргаанаас болж лам нар ямар шуналтай бэ? лам нар ичээч. эхнэр, хүүхдүүд эрхтэй

Irgen [202.9.40.29] 2025-07-23 11:54:08

Eruul saruul.hiij buteej yvaa humuus uchraa olno.Har tamhichin .hulgaich etseg eh.Mungenii shuugchiig huuliin daguu ajilaa hii.es tegvees temtseh heregtei.EK ene shuugchdee anhaaral tavij.ajlaas cheleel.Bitgii hudlaa sensaatsaar har tamhichinguudiig martuul.Yasan Dolgion gj evgen hurgen setguulchid ruu munge tsutgaad bnuu.

Б.Н [66.181.189.80] 2025-07-23 11:52:21

За, наад хийдийг чинь талийгч өөрийн гэр бүлийн хөрөнгө мөнгө, сэтгэл зүрхээ зориулан байж бүтээн босгож ирсэн юм шүү. Өнгөрсөн хойно нь улай дээр шавсан элээ шиг битгий ингэ л дээ. Буян бодох лам хүмүүс байж бүр настай аав бурханы оронд очсон ээжийг нь хүртэл татан оролцуулна гэдэг үнэхээр хогийн зан шүү. Талийгчийн гэр бүлийнхэн үйл ажиллагааг явуулах эрхтэй блгүй яахав дээ.

Зочин [203.91.115.41] 2025-07-23 12:01:01

Ёстойн үнэн.гэр бүл нь мэдэх


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000