Улаанбаатар хотод 2025 оны есдүгээр сарын 1-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар тус тус буурсан гэдгийг ҮСХ-ноос мэдээллээ.

Тухайлбал, хонины ястай мах өнгөрсөн долоо хоногийн өмнө 16 мянга 781 төгрөг байсан бол одоо 16 мянга 691 төгрөг болжээ. Мөн монгол төмсний үнэ 5.9 хувь буурсан байна.