Туул голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15 см нэмэгджээ

Туул голын усны түвшин Заамар сум орчимд өмнөх өдрийнхөөс 15 см нэмэгджээ.
Мөн Эг гол Хантай, Онон гол Дадал орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-аас 15 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Улз гол Дашбалбар сум орчимд үерийн түвшинг 9 см, Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна гэв.
Иймээс:
-
Үерийн аюултай бүсээс хол газар зусах,
-
Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийх, Уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх,
-
Зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Сэтгэгдэл