Моди: Путинтэй хийсэн уулзалт "маш сайн" боллоо

Aдмин / Гадаад мэдээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын Тяньжин хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн хоёр талт уулзалт “маш сайн” боллоо хэмээн хэлжээ.

Моди X (хуучнаар Твиттер) хуудастаа орос хэлээр "ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Путинтэй "маш сайн" уулзалт хийлээ. Худалдаа, бордоо, сансар судлал, аюулгүй байдал, соёл зэрэг бүх салбарт хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэх тухай, бүс нутгийн болон дэлхийн үйл явцын талаар санал солилцлоо. Бидний онцгой, давуу эрхтэй стратегийн түншлэл бүс нутаг болон дэлхийн тогтвортой байдлын чухал тулгуур хэвээр байна" гэж бичжээ.

Тяньжинд болсон Орос-Энэтхэгийн хэлэлцээний дараа Энэтхэгийн ГХЯ-наас "Моди болон Путин "эдийн засаг, санхүү, эрчим хүч зэрэг салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, эдгээр салбар дахь тогтвортой өсөлтөд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн" гэж мэдээлсэн байна.

Мөн Энэтхэгийн ГХЯ-ны мэдэгдэлд "Талууд бүс нутгийн болон олон улсын асуудлуудын талаар, тэр дундаа Украины нөхцөл байдлын сүүлийн үеийн үйл явдлуудын талаар ярилцсан. Ерөнхий сайд Моди Украины асуудлыг зохицуулах зорилготой сүүлийн үеийн санаачилгуудыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлж, энэхүү мөргөлдөөнийг яаралтай зогсоох, тогтвортой энхийн шийдэлд хүрэх хэрэгтэйг онцолсон" гэж дурджээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Irgen [103.57.92.11] 2025-09-02 00:20:10

Яргачин путинтэй уулзахаас өөр гарц энэ энэтхэгт өайсангүй

Зочин [66.181.177.96] 2025-09-01 23:05:51

Энэтхэгчүүд АНУ-д хайртай. Бүх энэтхэгчүүд АНУ-д амьдрах хүсэлтэй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.