Украины Дээд Радагийн дарга асан Андрей Парубийг буудаж хөнөөсөн байж болзошгүй сэжигтнийг баривчилжээ

Aдмин / Гадаад мэдээ

Андрей Парубий Киев хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр"© ИТАР-ТАСС / Николай Лазаренко

Украины Дээд Радаг тэргүүлж байсан Андрей Парубийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг баривчлан саатуулсан байна. Энэ талаар Ерөнхийлөгч Владимир Зеленский Дотоод хэргийн сайд болон Үндэсний аюулгүй байдлын албаны дарга нарын мэдээлэлд үндэслэн өөрийн Telegram сувгаараа дамжуулан мэдэгджээ.

Мэдэгдэлд “Украины Дотоод хэргийн сайд Игорь Клименко болон Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Василий Малюк нар Андрей Парубийгийн амь насыг хөнөөсөн аллагын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг баривчилсан талаар дөнгөж сая мэдээллээ” гэж дурдсан байна. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй талаар тодотгожээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сэжигтэн анхны мэдүүлгээ өгсөн талаар мэдээлсэн байна.

Андрей Парубийг наймдугаар сарын 30-нд Львов хотод үл таних этгээд буудан хөнөөгөөд, хэргийн газраас зугтсан байна.

Парубий 1971 оны нэгдүгээр сарын 31-нд Львов мужид төржээ. 2014 оны хоёрдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 7-ны хооронд Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан аж.

2016 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 2019 оны наймдугаар сарын 29-нийг хүртэл Украины Дээд Радын (парламентын) даргаар ажиллажээ.

Тэрээр 2014 оны төрийн эргэлтэд идэвхтэй оролцсон бөгөөд гадаадын шинжээчдийн мэдээлснээр, Майдан талбайд иргэд рүү гал нээсэн мэргэн буучдыг удирдаж байсан хэмээн буруутгадаг байна. Мөн 2014 оны тавдугаар сарын 2-нд Одесс хот дахь Мэргэжлийн холбоодын ордонд болсон эмгэнэлт үйл явдалд оролцсон байж болзошгүй хэмээн буруутгаж байжээ.

ОХУ2018 оны арваннэгдүгээр сарын 1-нд түүнийг хориг арга хэмжээний жагсаалтдаа оруулсан байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Хийсэн ажил, үхэл хоёр нь өдөр шөнө шиг юм. [66.181.160.3] 2025-09-01 10:58:24

Ямарч буянгүй, түүхэнд муугаар дурсагдах үйлтэй, азгүй баагий юмдаа. Тэгээд түрсий, фүтболктэй гудамжны мухарт будуулж үхээд байхдаа яахавдээ. Уг нь Украйны том албан тушаалтан байсан биздээ. Гэтэл шаал хог болж үхэх юм.

Пүрэв [66.181.160.109] 2025-09-01 10:50:01

Нохойн үхлээр үхэх нь тодорхой байсан юм


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.