Италийн баг дэлхийн хошой аварга болов

Тайланд улсад болсон эмэгтэйчүүдийн волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Италийн волейболчид Туркийн шигшээ багийг хожжээ.
Тоглолт 3-2 (25:23, 13:25, 26:24, 19:25, 15:8) харьцаагаар дууссан байна. Хүрэл медалийн төлөөх тоглолтод Бразилын баг Японыг мөн 3-2 харьцаагаар хожсон юм.
Ийнхүү Италийн шигшээ баг хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Тэд өмнө нь 2002 онд аваргын цомыг өргөж байв.
Өмнөх хоёр тэмцээнд түрүүлсэн Сербийн шигшээ баг энэ жил шөвгийн наймд шалгарч чадсангүй. 2022 оны дэлхийн аваргад Италийн баг хүрэл медаль хүртжээ.
Оросын волейболчид 2006, 2010 онд түрүүлж байсан бол ЗХУ-ын баг ДАШТ-д таван удаа (1952, 1956, 1960, 1970, 1990) алтан медаль хүртэж байв.
0
0
0
0
0
Сэтгэгдэл