Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ

Aдмин / Улстөр

Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн нээлтэд оролцлоо.

Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүний 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байна. Мөн энэ бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг. Мөн жилд 580 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ.

Эдгээр баримт нь хойд бүс хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт, нас баралтаар хоёрдугаарт бичигдэж буйг илэрхийлнэ. Энэ бүс нутагт хавдраар өвдсөн иргэдийн 71.3 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа юм.

Тиймээс Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 06-нд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу 2025.09.07-ны өдөр Эрдэнэт хотод дэд төвийн үйл ажиллагааг нээлээ. Ингэснээр хойд бүсийн иргэд нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг орон нутагтаа хийлгэх боломжтой боллоо.

Тус дэд төв эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ гээд цогц үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал эмэгтэйчүүд, элэгний болон хөхний хорт хавдрын мэс засал хийхэд бэлэн болжээ. Одоогоор хоёр MRI болон томографийн аппарат суурилуулжээ. Цаашид үе шаттайгаар нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөсөн байна.

Хүний нөөцийн хувьд 177 орон тоотой. Хавдар судлалын үндэсний төвөөс 10 эмч ирж, ажиллана. 35 хүн хэвтүүлэн эмчлэх боломжтой төдийгүй өдрөөр 30 хүнд химийн эмчилгээ хийнэ. Түүнчлэн амбулаториор өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Хойд бүсэд хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулагдсанаар Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал 16 хүртэл хувиар буурах юм байна. Мөн хувь хүн, гэр бүлд ирэх санхүүгийн дарамт буурах, цаг хугацаа хэмнэх давуу тал бий болж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [66.181.184.35] 2025-09-08 14:51:13

Хавдрыг эрт илрүүлэхэд ийм мэнэлэг хэрэгтэй байх аа? Гэхдээ иргэдийн эрүүл мэндийн мэдлэг боловсрол, ойлголтыг эрчимтэй нэмэгдүүлэх хэрэгтэй байна уу? Гаднаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн ХООЛ УУ? ХОР УУ? Дэлгүүрт ороод хар даа, дэлгүүрүүдээр дүүрэн архи согтууруулах ундаа, бэлэн гоймон, халуун ногоотой амтлагч, чихэр жигнэмэг, шоколад, зайрмаг, цэлцэгнүүр, бохь, тамхи байна уу? Жимс нь бөөн пестицидтэй/гербицидтэй юу? Талх нарийн боов нь бүгд исгэгч/дрожжи-тэй юу? ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ, ЭРҮҮЛ ХООЛ ХҮНС иргэдэд хэрэгтэй байна уу?

Aditya [102.89.69.70] 2025-09-08 13:00:25

If you want to sell your kidney for money $780,000.00 contact this hospital email: Dr.pradhan.urologist.lt.col@gmail.com

mr [203.98.76.176] 2025-09-08 11:04:57

Хаяг нь томдчихож.

Зочин [192.82.65.72] 2025-09-08 11:03:11

Хагалгаа хэзээнээс хийгдэж эхлэх юм бол

Зочин [202.70.43.141] 2025-09-08 08:41:36

Эрдэнэтэд байгуулагдсан юм байна. мэдээ чинь хагас дутуу байх юм. хаана ямар газар нээгдсэн бэ гэдгээ бичихгүй юм


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.