Трамп Парист болох бага хурлын үеэр Зеленскийтэй утсаар ярих төлөвтэй байна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон "сонирхогчдын эвсэл"-ийн төлөөлөгчидтэй есдүгээр сарын 4-ний пүрэв гарагт, Зеленскийн Парист хийх айлчлалын үеэр утсаар ярилцах бололтой. Энэ талаар DW агентлагийн Вашингтоны сурвалжлагчид мэдэгдсэн эх сурвалж есдүгээр сарын 3-ны лхагва гарагт мэдээлжээ.

Түүнчлэн Украины төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Трампын тусгай элч Стив Уиткоффтой уулзах төлөвтэй байгаа аж.

Францын нийслэл Парист Украины асуудлаарх хэлэлцээ хийх бөгөөд энэ үеэр Дональд Трамптай хийх утасны ярианы талаархи мэдээллийг Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штефан Корнелиус баталсныг өмнө нь Reuters агентлаг мэдээлжээ.

“Сонирхогчдын эвсэл”-ийн уулзалт Парист

Елисейн ордноос мэдээлснээр, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нар есдүгээр сарын 4-нд Парист "сонирхогчдын эвсэл"-ийн 30 орчим орны төлөөлөгчдийг оролцуулсан уулзалт зохион байгуулах аж.

Энэхүү уулзалтаар Украины болон Оросын хооронд энхийн хэлэлцээр байгуулагдсаны дараах аюулгүй байдлын баталгааны асуудлыг хэлэлцэх зорилготой юм байна.

Германы Холбооны канцлер Фридрих Мерц есдүгээр сарын 2-нд мэдэгдэл хийж, хэлэлцээний ажиллагаанд цахимаар оролцохоо баталжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.